sonin.mn
 
Гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсад оршин суух зөвшөөрөл авах, хугацаагаа сунгуулах материалаа шуудангаар өгөх боломжтой болов.
Монгол Улсын Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар "Монгол шуудан" ТӨХК-тай хамтран энэ бололцоог бүрдүүлээд байгаа юм. Цаашид гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хүсэлтийг болон холбогдох асуудал бүрийг шуудангаар авах боломжийг судалж байгаа аж. Энэ үйлчилгээг бүрэн нэвтрүүлбэл, цаг хугацаа алдахгүй байх, заавал биеэр гэхгүй түргэн шуурхай үйлчилгээг бий болгох таатай нөхцөл бүрдэх юм байна.
 
Ж.Батсайхан
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг