sonin.mn
 
Дөрөвдүгээр сарын 25-нд Балбад болсон газар хөдлөлтийн улмаас  Эверестийн өндөр намссан тухай “The Huffington Post” сонинд эрдэмтдийн хэд хэдэн багийн мэдээллийг иш татан бичжээ.
Геофизикийн судалгааны UNAVCO консорциумын мэдээлснээр, газар хөдөлсний дараа дэлхийн хамгийн өндөр уулын оргил нэг ямх буюу 2.54 см-ээр намссан байна. Эрдэмтэд энэхүү дүгнэлтээ дөрөвдүгээр сарын 29-нд Жомолунгма оргилын дээгүүр явсан Европын “Страж-1” хиймэл дагуулын мэдээлэлд үндэслэн гаргажээ.
 
Харин Байгаль орчныг хамгаалах салбарын судалгааны нэгдсэн хүрээлэнгийн ажилтан, профессор Рожер Билхам оргилын өндөр нэгээс хоёр мм-ээр намссан гэж үзэж байна. Гэхдээ түүний хэлснээр, газар хөдлөлтийн улмаас Гималайн нуруунд мөн оршдог Аннапурна уулын өндөр 20 см-ээр нэмэгдсэн ажээ.
 
Германы сансар судалгааны төв мөн Балбын нийслэл Катманду хотын эргэн тойрон дахь 2500 хавтгай дөрвөлжин газар нутгийн гадаргуу урьдын түвшнээс 91 орчим см-ээр дээшилсэн гэдэг дүгнэлтэд хүрсэн байна.
 
Газар доорх түлхэлтийн дараа дэлхийн цардсын  нягтрал суларсны улмаас газрын гадаргууд өөрчлөлт орсон гэж эрдэмтэд тайлбарлаж байна.
 
Д.Жаргал
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг