sonin.mn
 
 
“Дотоод болон гадаад”-ын хэт давруу үзэлтнүүдийн аюул заналхийллийг дарахын тулд батлан хамгаалахын зардлаа бараг дөрвөн тэрбум еврогоор нэмнэ гэж Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд мэдэгдлээ.
Түүний хэлснээр, тус улс 2016 оноос эхлэн дөрвөн жилийн хугацаанд  батлан хамгаалахын зардлаа 3.8 тэрбум еврогоор нэмнэ.
 
Мөн Франц даяар хөл хөдөлгөөн ихтэй,  хэт давруу үзэлтнүүдийн бай болж болзошгүй газруудыг хамгаалахын тулд 7000 цэргийг байнга байрлуулах ажээ.
 
Энэ оны нэгдүгээр сард “Charlie Hebdo” шог сэтгүүлийн байранд зэвсэгт этгээдүүд халдлага үйлдсэнээс хойш Франц аюулгүй байдлаа чангатгаад байгаа юм.
 
Тэр цагаас хойш таван удаа террорист халдлага үйлдэхээр зэхэж байсныг Францын цагдаа нар таслан зогсоосон гэж  тус улсын Ерөнхий сайд Мануэль Вальс мэдэгдсэн билээ.
 
Г.Доржханд
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг