sonin.mn
 
  Италийн Милан хотод болж байгаа дэлхийн үзэсгэлэн худалдааг эсэргүүцэгчид цагдаа нартай мөргөлдсөний улмаас олон хүн гэмтэж бэртэж, баривчлагджээ.
“Милан Экспо-2015” үзэсгэлэн худалдаа баасан гарагт нээгдсэн юм. Уг үзэсгэлэн худалдаанд 150 орчим улс, бүсийн пүүс компаниуд болон олон улсын байгууллагууд оролцож байна.
 
Нээлтээс хэдэн цагийн дараа эсэргүүцлийн жагсаал хүчирхийлэл болж хувирчээ. Эсэргүүцэгчид машинуудад гал тавьж, Миланы төвийн банк болон дэлгүүрүүдийн цонхыг хагалжээ.
 
Эсэргүүцэгчдийг дарахын тулд хэдэн мянган цагдаа байрлуулсан байна. Цагдаа нар нулимс асгаруулагч хий цацсанаар мөргөлдөөн дэгджээ.
 
Цагдаа нар хэдэн арван эсэргүүцэгчийг баривчилсан байна. 11 цагдаа гэмтэж бэртжээ.
 
Үзэсгэлэн худалдаа 10 дугаар сарын эцэс хүртэл үргэлжилнэ.
 
Оюутнууд болон иргэний нийгмийн бүлгүүд энэ арга хэмжээг эсэргүүцэж байгаа юм. Тэдний хэлснээр, өнгөрсөн онд уг үзэсгэлэн худалдааг зохион байгуулагчид болон бусад хүн авлигын хэрэгт холбогдсоноос гадна Итали санхүүгийн бэрхшээлтэй байх үед үзэсгэлэн худалдааг зохион байгуулах гэж их хэмжээний мөнгө зарцуулжээ.
 
Г.Доржханд
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг