sonin.mn

ЛОНДОН. /Xinhua/. Кэмбрижийн гүн Уильямын гэргий Кейт Миддлтон охин төрүүлснээр Их Британийн хатан хааны гэр бүл шинэ гишүүнтэй боллоо.

Гүнгийн гэргий орон нутгийн цагаар бямба өглөөний 8:34 цагт амаржсан гэж Кенсингтоны ордон мэдэгдлээ.
3.7 кг жинтэй охинтой болсон байна. Кейтийг нярайлахад Кэмбрижийн гүн хажууд нь байжээ.
Их Британийн улс төрийн намуудын удирдагчид хатан хааны гэр бүлд баяр хүргэсэн байна.
“Кэмбрижийн гүн болон гүнгийн гэргийд охинтой болсонд нь баяр хүргэе. Бид үнэхээр баяртай байна” гэж тус улсын Ерөнхий сайд Дэвид Камерон “Твиттер”-т жиргэжээ.
Кейт Лондоны баруун хэсэгт орших гэгээн Мэригийн эмнэлэгт амаржсан. Тэнд тэрбээр анхны хүүхэд болох ханхүү Жоржийг төрүүлж байсан юм.
Шинэ гүнж нь Их Британийн хаан ширээг залгамжлах эрх бүхий дөрөв дэх хүн болж байна. Түүний өмнө ах Жорж, аав Уильям болон хунтайж Чарльз /өвөө/ байгаа юм.

Г.Доржханд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг