sonin.mn
Монгол Улсад кино урлаг үүсч хөгжсөний 80 жилийн ойд зориулан зураач С.Алтангэрэл, С.Чулуунбаатар нар “Кино театрын зураачид” үзэсгэлэнгээ гаргажээ. Үзэсгэлэнд киноны цаасан зарлалууд, шороон будгаар хийсэн киноны постероос авахуулаад тухайн үеийн киноны түүхийг өгүүлэх олон сайхан бүтээлүүдийг дэлгэсэн байна. Энэ үеэр уран бүтээлчдийг Монгол Улсад үндэсний кино урлаг үүсч хөгжсөний 70 жилийн ойн медалиар шагнасан юм. Мөн үеэр үзэсгэлэнд тавиагүй уран бүтээл, материалуудыг нэгтгэн “Кино театрын зураачид” хэмээх ном хэвлэн гаргаснаа танилцуулав. “Кино театрын зураачид” үзэсгэлэн энэ сарын 9-нийг хүртэл Монголын урчуудын эвлэлийн “Бэст” арт галерейн танхимд үргэлжилнэ.
 
 
Эх сурвалж: