sonin.mn

УИХ-ын гишүүн  Ж.Энхбаяр улс төрийн нөхцөл байдлын талаар байр сууриа илэрхийлжээ.
Тэрээр : “Энэ Засгийн газар цаашид ажиллах шаардлага байна уу гэж дүгнэж байна.  Учир нь Засгийн газрын оруулж ирсэн гэрээ хэлэлцээр бүгд уналаа.  Үүнээс Засгийн газрын чадамжийн асуудал гарч ирж байна.  Шуудхан хэлэхэд  Ч.Сайханбилэгийн Засгийн газар улс орныг удирдах чадамжаа алдсан төдийгүй  ажил хийх боломж орон зай нь  дуусчээ. Тэгэхээр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг огцрох өргөдлөө хэрэгтэй.  МАН-тай хамтарсан Засгийн газар байгуулж, хамтарсан шийдэл хийх амлалт нурлаа.  Монголчууд  бид асар их өрийн хавханд байна.  Татвараар улсын төсөв бүрдүүлж чадахгүй байна.  Гадаадын хөрөнгө оруулалт зогссон, валютын нөөцийн хэмжээ хангалтгүй болсон.  Нэгтгээд дүгнэвэл эдийн засаг, санхүүгийн маш хүнд нөхцөлд Монгол улс орсон. Үүнийг зохицуулах, чиглүүлэх үүрэгтэй Засгийн газар , УИХ чадамжаа алдсан байна.
Иймээс Засгийн газар, УИХ тарах хэрэгтэй. Шинэ мэргэжлийн Засгийн газрыг бүрдүүлэх хэрэгтэй. МөнҮндсэн хуулийн өөрчлөлтийг яаралтай хийх цаг болжээ” гэсэн юм.


Ц.Авир