sonin.mn
 
 
2015 оны Дэлхийн Хэвлэлийн Эрх Чөлөөний өдрийг тохиолдуулан НҮБ-ын Боловсрол, Шинжлэх Ухаан, Соёлын Байгууллага- ЮНЕСКО-гийн Ерөнхий Захирал хатагтай Ирина Боковагийн илгээлт
 
Бүгдээрээ хамтран ажиллаж хэвлэл мэдээллийг бэхжүүлэн хөгжүүлье. Хэвлэл мэдээллийг бэхжүүлэн хөгжүүлье. Энэ нь улс орнууд шинэ дэлхий, бүх нийтийн тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг боловсруулан дэвшүүлж байгаа цаг үетэйгээ зэрэгцэн тохиож буй Дэлхийн Хэвлэлийн Эрх Чөлөөний Өдрийн уриа юм.
 
Тогтвортой хөгжиж, энхтайван оршихийн тулд эрэгтэй, эмэгтэй бүх хүмүүс дэлхийн өнцөг булан бүрт хэвлэл мэдээллийн бүх хэрэгслээр мэдлэг, мэдээллийг бүтээн туурвих, бусадтайгаа хуваалцах эрх чөлөөтэй байх ёстой. Хэвлэл мэдээлэл сайтар хөгжсөний ачаар иргэд оршин буй нийгмийн хөгжлийн талаар мэдээлэл сайтай байж, оновчтой шийдвэр гаргах, хууль шударга ёсыг сахиулах, авлига, дарангуйлал, шударга бус явдлыг илрүүлэн тэмцэх боломжтой болдог. Үүний төлөө хэвлэл мэдээлэл өөрийн үүргээ аюулгүй нөхцөлд оновчтой гүйцэтгэх замаар бэхжин хөгжих чадвартай байх ёстой.
 
Бид сэтгүүлчдийн аюулгүй байдлыг сайжруулахад тавих хүчин чармайлтаа хоёр дахин нэмэгдүүлж улмаар энэ нь сэтгүүлчдийн аюулгүй байдал, сэтгүүлчийг албан үүргээ гүйцэтгэсний төлөө зүй бусаар ял шийтгэл ноогдуулахаас хамгаалахаар ЮНЕСКО-гийн санаачилга дор хэрэгжих НҮБ-ын үйл ажиллагааны үндсэн зорилго болох юм. Үүний тулд бид хүн бүрийн, нэн ялангуяа хэвлэл мэдээллээр өөрийгөө илэрхийлэх боломж нь хомс эмэгтэйчүүдийн дуу хоолойг сонсох хэрэгтэй.
 
Эрэгтэй, эмэгтэй ялгаагүй, бүх хүмүүс мэдээлэл бэлтгэхэд адил эрхтэй оролцох ёстой. Чөлөөт хэвлэл бол тогтвортой хөгжлийн зорилтууд аяндаа биелэгдэх бэлэн жор биш. Энэ нь хүн төрөлхтний сайн сайхан оршихуй, сайн засаглал, хуулийн өмнө ижил тэгш эрхтэй байх зэрэг хөгжлийн төлөөх үйл ажиллагаа бүрийг амжилтад хүргэх амин чухал нөхцөл мөн.
 
Бүгдээрээ хамтран ажиллаж хэвлэл мэдээллийг бэхжүүлэн хөгжүүлье.