sonin.mn
 
 
 
Зүүн гурван аймагт гар­сан түймрийн тухай амтай болгон ярьж, улс­төрчид уралдаж очив.  Бие биеэ давж га­рах гэсэн өрсөлдөөн түйм­рээс ширүүн байв. Төрийн тэргүүн хүртэл оч­сон гэхээр тэрнээс ер нь хэн ч хоцроогүй дэг.  Эхлээд онцгой байдлын асуудал  эрхэлсэн Шадар сайд явлаа л гэсэн.Гэтэл дараа нь 34 сая төгрөгөөр нисдэг тэрэг хөлсөлсөн байна гээд шуугисан. Тэр мэдээлэл гарсны маргааш Ерөнхийлөгч түймэр гарсан аймгууд руу машинаар гараад давхичихсан. Очоод галан хөшигний өмнө хэдэн цагаар  патиараа  татуулж, түймэр ирэхийг хүлээнгээ телевизэд яриа өгсөн Ц.Элбэгдоржийн галаас айдаггүй зоригтойг магтах уу,  хамгаалалтын албаных нь тэвчээртэйг гайхах уу гэсэн яриа ч бас гараад амжсан. Ер нь бол  нисдэг тэргээр түймэр харах гэж очсон У.Хүрэлсүхийг машин унаж түймэр дарах гэж очсон  Ц.Элбэгдорж давж байгаа бололтой юм. Ерөнхийлөгчийн PR-аа гэж.
 
Л. Хэрлэн
 
Эх сурвалж: "Зууны мэдэээ" сонин