sonin.mn
 
Тавдугаар сарын 3. Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр. ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал хатагтай Ирина Бокова энэ өдрийг тохиолдуулан Монголын сэтгүүлчдэд илгээлт ирүүлжээ. Тэрээр “...Хэвлэл мэдээллийг бэхжүүлэн хөгжүүлье. Энэ нь улс орнууд шинэ дэлхий, бүх нийтийн тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг боловсруулан дэвшүүлж байгаа цаг үетэйгээ зэрэгцэн тохиож буй Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн уриа юм” гэв.  Цааш бичихдээ “...сэтгүүлчдийн аюулгүй байдлыг сайжруулахад тавих хүчин чармайлтаа хоёр дахин нэмэгдүүлж улмаар энэ нь сэтгүүлч­дийн аюулгүй байдал, сэтгүүлчийг албан үүр­гээ гүйцэтгэсний тө­лөө зүй бусаар ял шийт­гэл ногдуулахаас хамгаа­лахаар ЮНЕСКО-гийн санаачилга дор хэрэг­жих НҮБ-ийн үйл ажиллагааны үндсэн зорилго” гэлээ. Тийм л дээ, Монгол Улс дэлхийд танигдсан ардчилсан улс. Тэр хэрээр хэвлэлийн хагас ч гэсэн эрх чөлөөтэй орон гэж тэмдэглэгддэг. Үнэн хэрэгтээ тэрхүү хагас эрх чөлөө өнөөдөр хумигдаад эхэлсэн. Цаашид ч боомилуулах хувь заяа хүлээж буйг манай салбарынхан анзаарчээ. Их, багаар дуугараад эхэлсэн. Учир нь “Авлигатай тэмцэх хариуцлага шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөр” нэртэй УИХ-ын тогтоолын төсөлд хэд хэдэн ноцтой заалт орсон. Энэ тогтоол батлагдвал ихээхэн асуудал дагуулахаар бай­гаа юм. Ер нь сүүлийн үед байсхийгээд л ямар нэгэн хуулийн төс­лөөр дарамтлуулах бол­сон нь нууц биш. Мөн улстөрчийн эрх ашгийг хөндсөн “хэрэг”-ээр сэт­гүүлч шүүхийн өмнө зогсдог нь хэвийн үзэг­дэл болсон. Ингэж Мон­голын сэтгүүлзүй чөдөр тушаатай үүргээ гүйцэт­гэж буйг илгээлт явуул­сан ЮНЕСКО-гийн захирал хийгээд Мон­голыг ард­чилсан улс гэж өр­гөм­жилдөг гадаад ертөнц мэддэггүй л болов уу?
 
Б. Дамдин
 
Эх сурвалж :"Зууны мэдээ" сонин