sonin.mn
 
 
ДДэшТВ компани гал түймрийн аюулд өртөж орон гэргүй болж мал сүргээ олон тоогоор алдсан Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 18 айл өрхөд компанийн ийхаа нэрийн бүтээгдэхүүн болон 22 инчийн телевизорийн хамт нийт 10 гаруй сая төгрөгийн эд зүйлс гардуулан өглөө.
Сумын нутгийн удирдлагын ордонд айл өрхүүдэд  тусламжийг  гардуулан өгсөн бол хөдөө айлуудад очиж телевизор болон багц төхөөрөмжөө угсарч суурилуулж өгсөн юм. Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд гарсан гал түймрийн хор нөлөөгөөр сумын малын бэлчээрийн 90 хувь нь шатаж 20 айл орон гэр ,малгүй болсон гээд эд материалын болон сэтгэл санааны гүн хямралд орсон  хүнд цаг үед эд материалын болон сэтгэл санааны дэм өгсөн ДДэшТВ компанид нутгийн зон олон талархаж байгаагаа илэрхийлэв.
 
Түймэрт өртсөн иргэдэд тусламж хүргэхээс гадна ДДэшТВ компаний хамт олон сумын эрүүл мэндийн төвд мөн багц төхөөрөмжөө нэг жилийн үйлчилгээний эрхийн хамт гардуулан өгчээ.
 
Ж.Батсайхан
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг