sonin.mn
 
"S.W.A.T. Master cross-2015" уралдааны тэргүүн байранд “Хаан”, “Шинэ барилга”, “Speed AM” клубын тамирчин, спортын мастер Л.Ариунболд шалгарч аваргын цом хүртлээ.
Харин дэд буюу хоёрдугаар байрт “Доктор авто сүлжээ” компанийн тамирчин, ОУХМ Д.Болдбаатар, гуравдугаар байрт “Эвт” компанийн тамирчин, спортын дэд мастер Д.Мөнх-Оргил тус шалгарсан байна. ЦЕГ-ын Тусгай ажиллагааны газар, Монголын автомастеруудын холбоо, Тусгай албадын ахмадын холбоо, Монголын автомашин мотоциклын холбоо хамтран "S.W.A.T. Master cross-2015" уралдааныг зохион байгуулав. 2006 оноос хойш зохион байгуулах болсон энэхүү уламжлалт тэмцээнд нийт 56 тамирчин оролцож, хурд хүч авхаалж самбаагаа сорьсон юм. Тус уралдааны дөрөвдүгээр байрт “Их Хөгөнө” компанийн тамирчин, спортын мастер Б.Дашдаваа, тавдугаар байрт “Бумба Алмаз”, “Батжандаг” компанийн тамирчин, спортын мастер Г.Батбаатар нар барианд оржээ.
 
Д.Өлзий
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг