sonin.mn
 
Хvнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа өнгөрсөн долоо хоногт ой, хээрийн тvймэртэй байгаа Хэнтий, Дорнод аймгийн хэд хэдэн сумаар ажиллаад иржээ . Улсын онцгой комиссын гишvvний хувьд зvvн аймгуудад дэгдсэн ой, хээрийн тvймрийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийхдээ “Манай яамнаас санаачлан салбарынхаа нийт ажилчин албан хаагчид, аж ахуйн нэгжvvдээс хандив цуглуулж, ой, хээрийн тvймэрт өртсөн орон нутгуудад тусламж хvргэж өглөө.
 
Баян-Уул аймагт нөхцөл байдал vнэхээр хvнд байна” хэмээн олонтаа давтаж хэлдэг юм байна. Уг нь Хvнс, хөдөө аж ахуйн сайд хvн бvхэл бvтэн аймаг шинээр байгуулчихаж болно гэж бодоогvй л байлтай. Ямартай ч Дорнод аймгийн Баян-Уул сумыг санаатай, санамсаргvй нь мэдэгдэхгvй ийнхvv олон удаа аймаг гэж андууран дуудсан сайдынхаа хажууд суусан Төрийн нэрийн бичгийн дарга Н.Ариунболд, мэргэжилтнvvд нь “Баян-Уул сум шvv сайд аа” хэмээн шивнэсээр байсан ч дахин дахин хэлээд байсан нь хачирхалтай. Сайдынхаа өмнөөс тvнтийтлээ улайсан албатуудынх нь шивнээ сэтгvvлчдийн чихэнд сонсогдсоор байсан нь ёстой л нөгөө “Чих нь алт болох”-ын vлгэрийг санагдуулж байв. Өнгөрсөн намаржин тариаланчидтай vзэлцсэн Хvнс, хөдөө аж ахуйн сайд бантсандаа ийнхvv шинэ аймаг байгуулахаар шийдсэн бололтой. 
 
 
Эх сурвалж: