sonin.mn
 
 Японы Ерөнхий сайд Шинзо Абэ АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн хамт даваа гарагт Вашингтон хот дахь Линкольны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.
 Хөшөөнд хүндэтгэл үзүүлнэ гэж Абэгийн айлчлалын хөтөлбөрт тусгаагүй байсан юм. Обама түүнд хөтөч хийсэн байна.
Абэ АНУ-д хийж буй айлчлалынхаа хүрээнд Бостон хотод анх удаа очсон юм. Тэрбээр өнөөдөр Обаматай дээд хэмжээний уулзалт хийнэ.
 
АНУ-ын 16 дахь Ерөнхийлөгч Абрам Линкольны хөшөө рүү Абэг Обама дагуулан явжээ. 1860-аад оны үед иргэний дайн ширүүссэн ч өмнөд нутгийнхаа муж улсад байсан бүх хар арьст боолыг Линкольн чөлөөлж байсан юм.
 
Обамагийн хэлснээр, Линкольн нь АНУ-ын хамгийн нэр хүндтэй ерөнхийлөгч билээ.
 
Г.Доржханд
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг