sonin.mn
 
 Ой тогтоолтын тэмцээнд манай 5 тамирчин өрсөлдөнө
Дэлхийн шилдэг 24 тамирчны дунд явагдах “Extreme Memory Tournament” ой тогтоолтын тэмцээн ирэх сарын 2-3-нд АНУ-ын Сан Диего хотод болно.
Уг тэмцээнд Монголын Оюун ухааны академийн 5 тамирчин, дасгалжуулагч, шүүгчид  оролцохоор тус улсыг зорив. Тус тэмцээн нь 76.000 ам.долларын шагналын сантай аж.
 
Багийн бүрэлдэхүүнд Олон улсын шүүгч Х.Хатанбаатар, дасгалжуулагч Б.Баасандорж, Ой тогтоолтын Их мастер С.Цогбадрах, С.Акжол,  Цээж бодолтын дэлхийн цомын алтан медальт Т.Мягмарсүрэн, Ой тогтоолтын өсвөрийн дэлхийн аварга  Э.Энхмөнх, Ой тогтоолтын Олон улсын аварга Т.Энхжин нар багтжээ.
 
Тус тэмцээнд Германаас 7, Монголоос 5, Шведээс 3, Англиас 3, АНУ-иас 3, Филиппинээс 2, Норвегиэс 1 тамирчин тус тус өрсөлдөх юм.
Тамирчид зоонд хуваагдаж тэмцээн нэгийн эсрэг нэг (head to head) явагдах бөгөөд www.extremememorytournament.com сайтаар шууд дамжуулна.
 
Ж.Болор
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг