sonin.mn
 
 
Монголын эрүүл мэндийн үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт тэргүүлэгч Монос Групп хээрийн түймэрт өртсөн аймгийн иргэдэд тусламж үзүүллээ. Тодруулбал Монос Группийн баг түймрийн голомт болоод байсан Дорнод болон Сүхбаатар аймагт ажиллаж, нийт 17 сая төгрөгийн дүн бүхий эм, эмнэлгийн хэрэгслийн тусламжийг нутгийн иргэдэд хүлээлгэн өгөв. 
 
Монос Группийн Гүйцэтгэх Захирал Х.Ананд энэ тухай: “ Монголчууд бид нэг л гэр бүл, Монгол нутаг тэр чигээрээ бидний өлгий гэр. Ийм ч учраас бид нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, Сүхбаатар, Дорнод аймгийн иргэдэд ийн тусалж буй юм. Сүхбаатар, Дорнодчууд маань цаг зуурын энэ бэрхшээлийг давж, дэлгэр зун, налгар наадмаа тэмдэглэж, баяр хөөртэй суух цаг удахгүй ирнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээсэн юм.
Одоогийн байдлаар түймрийг бүрэн унтраасан ба дээрх аймгуудын эрүүл мэндийн газрын эмч төлөөлөгч нар уртасгасан цагаар ажиллаж, гамшигт өртсөн иргэдэд эмчийн үзлэг болоод бусад эрүүл мэндийн тусламжийг үргэлжлүүлэн хүргэж байна.
 
лба