sonin.mn
 
 
Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, хэлэлцсэн асуудлын талаар Ерөнхий сайдын зөвлөх Ц.Мөнхтөр өнөөдөр Төрийн ордонд хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ.
Тэрбээр, "Ой хээрийн түймэрт зориулж дахин 600 сая төгрөг гаргана. Энэ сарын 27-ны байдлаар 15 аймгийн 58 суманд 109 удаагийн ой хээрийн түймэр гараад байна. Түймэр байгаль экологи, иргэн, аж ахуйн нэгжид асар их хэмжээний хохирол учруулсан гамшигт үзэгдэл болж байна. ОБЕГ-аас өнгөрсөн жил хур тунадас бага орсон, иргэдийн санамсар болгоомжгүй байдлаас шалтгаалан гал гарч байна гэсэн тайлбарыг өгч байгаа. Энэ жил гарсан түймэрт давхардсан тоогооор орон нутгийн болон мэргэжлийн байгууллагын 9000 орчим хүн, 900 орчим техниктэйгээр ажиллалаа. Монгол Улсын Ерөнхийлөгч гал гарч буй аймгуудад ажиллахад ой хээрийн түймрийн голомтод ажиллаж байгаа ажилтнуудын хамгаалах хэрэгсэл болон хангамж, техник хэрэгсэл хангалтгүй байсан. Тиймээс ОБЕГ-аас зарим бараа материал, хангамж худалдан авах санал Засгийн газрын өчигдрийн хуралдаанд оруулж иржээ. Тиймээс гал түймрээс хамгаалах 500 хучилга, усаар шүршигч аппарат, нүдний шил гэх мэт зайлшгүй шаардлагатай зүйл худалдаж авахад 600 сая төгрөгийн хөрөнгийг Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс гаргахаар тогтлоо" гэв.
 
 
Б.Туул
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг