sonin.mn
 
Москва хотын дарга Сергей Собянин Москвагийн Засгийн газрын шуурхай  хуралдаан явуулж, “Нэг сая мод”  кампанит ажлын явцын  талаар хэлэлцэв. 2013-2014 онд  Москва хотын нутаг дэвсгэрийн  4330 газарт  22 мянга гаруй мод, 362 мянган жимсний модны суулгац  тарина. 
  Тэдгээрийн 2826 нь мод, 53,1 мянга нь жимсний мод байх бөгөөд  “Идэвхтэй иргэн” төслийн хүрээнд оршин  суугчдын хүсэлтээр ийнхүү тарьсан аж. 2015 оны хавар 9 мянга гаруй мод, 309 мянган жимсний  суулгацыг  2637 газарт  суулгахаар төлөвлөжээ. Тухайлбал,  “Идэвхтэй иргэн” төсөлд оролцогчдын хүсэлтээр орон сууцны орчмын 2637 газар 2031 мод, 82 мянган жимсний модыг  тарих юм байна.  
Түүнээс гадна энэ хавар нийгмийн салбарын 250 байгууллагын нутаг дэвсгэрт нэмэлт цэцэрлэгжилт явуулна. Үүгээр 1500 гаруй мод, 56 мянган жимсний  суулгац тарина. Хуурайшсан болон ослын байдалд байгаа 84 газрын жимсний мод суулгацыг солих юм байна. “Нэг сая мод” төслийн хүрээнд 382 мянга гаруй  мод, жимсний суулгацыг тарихаар эхлүүлээд байна.
 
Москва хот. А.Огторгуймаа 
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг