sonin.mn
 
УИХ-ын чуулганы баасан гарагийн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг мэдээлэл хийнэ.
Тэрбээр татварын эрх зүйн орчин, цаашид авах арга хэмжээний талаар мэдээлэл хийх юм. Ерөнхий сайд 14 хоногийн өмнө эл сэдвээр чуулганы нэгдсэн хуралдаанд мэдээлэл хийх байсан ч эрүүл мэндийн шалтгааны улмаас мэдээллийг хойшлуулсан юм. Ч.Сайханбилэгийн ахалж буй Засгийн газар татварыг шинээр нэмэхгүй, харин татварын ачааллыг бууруулж ажиллахаа мэдэгдээд буй. Тиймээс энэ удаагийн мэдээллээрээ татварын өнөөгийн орчин ямар байгаа, түүнээс улбаалж цаашид авч хэрэгжүүлэхээр төлөвлөж буй хууль эрх зүйн шинэчлэлийнхээ талаар УИХ-ын гишүүд танилцуулга хийх аж.
 
 
Б.Туул
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг