sonin.mn
 
Улаанбурхан өвчний дэгдэлт гарч эхэлснээс хойш улсын хэмжээнд халууралт тууралттай хам шинжийн 2495 тохиолдол бүртгэгдсэнээс 341 тохиолдол нь лабораторийн шинжилгээгээр батлагдаад байна.
Мөн улаанбурхан өвчний дэгдэлттэй холбоотой халдвартын клиникийн долоон тасагт улаанбурхантай өвчтөнийг авч, амбулаторийн тасгийн эмч нарыг тасгуудад нэмэлтээр ажиллуулж байгаа аж. Өнөөдрийн байдлаар тус төвд 684 өвчтөн, 203 сахиур байгаагаас 389 нь улаанбурхан өвчний улмаас эмчлүүлж байна. Үүнээс 66 хүн хүнд болон хүндэвтэр явцтай, 12 хүн эрчимт эмчилгээнд хэвтэн эмчлүүлж байгаа аж.
 
ХӨСҮТ-ээс улаанбурхан өвчний асуудлаар ДЭМБ-аас Зөвлөх мэргэжилтэн урьж ажиллуулахаар бэлтгэл ажлыг ханган,  баруун 5 аймагтай skype хурал зохион байгуулж, улаанбурханы дэгдэлтийн үед хэрхэн ажиллах мэргэжил арга зүйн зөвлөмж өгчээ. Мөн ирэх сард улаанбрхан өвчний нэмэлт дархлаажуулалт хийх юм.
 
Ж.Болор
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг