sonin.mn
 
Улаанбаатар хотноо үйл ажиллагаа явуулж үйлчлүүлэгчдийнхээ талархалыг хүлээх болсон "НЭЙ" хэмээх шүд, нүүр ам, гажиг заслын төрөлжсөн эмнэлэг нь дэлхийн түвшний технологийг нэвтрүүлжээ.
 
Тус эмнэлэг нь 2005 оноос эхлэн шүд, эрүү, нүүрний гажиг заслын чиглэлээр дагнан ажилласны үр дүнд дэлхийн түвшний нарийн мэргэжлийн түвшинд хүрсэнээрээ онцлогтой. Өнөөдөр эх орондоо дэлхийн түвшинд дэвшилтэт гажиг заслын бүх төрлийн эмчилгээ болон оношлогоог зөвхөн НЭЙ эмнэлэгт хийлгүүлэх боломжийг тус хамт олон бүрдүүлж чаджээ.
 
Тус эмнэлэг нь урьдчилан сэргийлэлт, зөвлөгөө, оношлогоог хийхээс гадна эрүүл ахуйг зөв сахиж, шүд угаах арга зүйн талаар сургалт явуулдаг байна. Мөн хүүхдийн шүд, нүүр амны өсөлт хөгжлийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх,  хөгжлийн үйл явцыг хянах, зөвлөх үйл ажиллагааг явуулдаг. НЭЙ эмнэлэгт рентген зураг, нэг шүдний, TMJ, Panorama, Cephalogra, 3D оношлогоо зэрэг нарийн мэргэжлийн түвшний техник, технологийг нэвтрүүлсэн байна.
 
       

Сэтгэгдэл0

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sonin.mn хариуцлага хүлээхгүй.