sonin.mn
 
 
 Балбад газар хөдөлсний улмаас амь эрсдэгсдийн тоо 4000 давлаа. Тус улсын нийслэл Катманду болон бусад газарт аврах ажиллагаа өрнөж байна.
Цагдаа нарын мэдэгдсэнээр, зөвхөн Балбад л гэхэд 3904 хүн амь эрсдэж, 7000 гаруй хүн гэмтэж бэртсэн нь тогтоогдоод байна. Өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт Балбад 7,8 баллын хүчтэй газар хөдлөлт болсон юм.
 
Газар хөдлөлтийн улмаас үүссэн цасан нурангид 17 хүн дарагдсан мөн амь эрсэдсэн гэж уулчдын холбоо мэдэгдэв.
 
Энэ байгалийн гамшгийн улмаас Энэтхэгт 72, Хятадын Түвдийн өөртөө засах оронд 25, Бангладешт хоёр хүн мөн амиа алджээ. Ингэснээр амь эрсэдсэн хүмүүсийн нийт тоо 4000 гаруй болсон байна.
 
Нурсан барилгууд доор дарагдсан олон хүн байж магадгүй гэж найдан олон улсын аврагчид шөнөжин аврах ажиллагаа өрнүүлж байгаа аж.
 
Г.Доржханд
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг