sonin.mn
 
"Монголын хувцас үйлдвэрлэгчдийн үндэсний нэгдсэн ассоциаци"-ийн гишүүн аж ахуй нэгжүүд түймрийн аюулд өртөөд буй Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймгийн малчид, иргэд, гал түймрийн голомтод ажиллаж буй алба хаагчдад туслах зорилгоор хандив цуглуулжээ.
Энэхүү хандив гардуулах ёслолын арга хэмжээ өнөөдөр 10 цагт Аж үйлдвэрийн яамны 3 давхрын хурлын танхимд болох бөгөөд эд бараа, бэлэн мөнгөний хандивыг ОБЕГ-ын удирдлагуудад гардуулах гэнэ. Тухайлбал, "Говь" компани 40 ширхэг ноолууран оёмол хөнжил, 1300 ажилтан 4.7 сая төгрөг болон бусад тусламжийг түймэрт өртсөн ард, иргэд, малчдад хандивлахаар болоод байгаа юм. Дашрамд дурдахад, түймрийн аюулд өртсөн хүмүүст сэтгэл санааны болон эд материалын дэмжлэг туслалцаа үзүүлэхийг салбарын аж ахуйн нэгж, байгууллагын хамт олон, мэргэжлийн холбоод, худалдаа, жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчиддээ хандан Аж үйлдвэрийн яамнаас уриалж байна.
 
Б.Туул
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг