Мал амьтны халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх гарын авлагыг Мал эмнэлэг ариун цэврийн лабортори ард иргэдэд зориулан олноор тарааж байна. Сургууль, цэцэрлэг, худалдааны төвүүд болон хүнсний зах, нэгдсэн эмнэлэг зэрэг олны хөл ихтэй газруудад ч урьдчилан сэргийлэх мэдээллийг байршуулжээ.
Он гарснаас хойш мал, амьтны халдварт галзуу өвчний тохиолдол хэд хэдэн удаа гарсан бөгөөд мал амьтны халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх нь чухал байгаа тул мэдээлэл сурталчилгааны ажлыг өргөн далайцтай хийж байгаа талаар Мал эмнэлгийн ариун цэврийн лаборториос мэдээлсэн юм.
Иргэдэд чиглэсэн сургалтыг аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагчтай хамтран хамгийн сүүлд галзуу илэрсэн Адаацаг сумын Сүм багийн Цамын ус, Дэрэн сумын Долоод багийн нутаг Өнт гэдэг газар хаваржиж буй айл өрхүүдэд хийж,сумын Эрүүл мэндийн төвийн эмч сувилагч нарт зөвлөмж өгсөн байна. Түүнчлэн Хулд, Эрдэнэдалай, Дэрэн, Цагаандэлгэр сумын боомын холбогдол бүхий цэгүүдэд хөрс болон бууцны дээж авч боомын хяналтын шинжилгээ хийж, малын түүхий эд худалдан авдаг ченж, мах сүү худалддаг иргэдэд боом болон бруцеллёз өвчнөөс урьдчилан сэргийлэх сургалт явуулсан байна.
Энэ долоо хоногт ч урьдчилан сэргийлэх сургалт зөвлөмжөө үргэлжлүүлэн өгөх ажээ.
Дундговь Т. Отгонтуяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
Хүлэмж, зоорь, агуулах, усан сан, услалтын систем, тариалангийн талбайн хашаа зэргийг барьж байгуулах хүмүүст мэргэжлийн зөвлөлгөө өгнө. Утас: 8975 3579
Мал эмнэлгийн үйлчилгээ эрхлэх, эмийн сан ажиллуулах хүмүүст мэргэжлийн зөвлөгөө өгнө. Утас:еенхахде