sonin.mn
 
 
Хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэн явуулж буй аж ахуйн нэгжүүд, тээвэрчдийн хооронд үүссэн маргаантай асуудлуудыг шийдвэрлэхээр ЗТЯ, ШӨХТГ, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ, “Монголын Тээвэр, Холбоо, Газрын тосны ҮЭ-ийн холбоо, “Монголын Автотээвэрчдийн нэгдсэн холбоо” ТББ зэрэг төрийн болон төрийн бус байгууллагаас бүрдсэн ажлын хэсэг УБ-Сүхбаатар,  Баруун-Урт сум-УБ, УБ-Эрдэнэт, Эрдэнэт-УБ, УБ-Дархан, Дархан-УБ чиглэлийн хот хоорондын нийтийн зорчигч тээвэрлэлтийн үйл ажиллагаанд шалгалт хийжээ.
 
Тус ажлын хэсэг нь УБ-Сүхбаатар аймаг, Баруун Урт сум-УБ чиглэлд зорчигч тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулж буй “Хараацайн жигүүр” компани, “Дарьганга өртөө” хоршоо, ”Дайчин сүх” компанийн үйл ажиллагаатай нь танилцахад “Дайчин сүх” компани Автотээврийн тухай хуулийг хангаж ажиллаагүй, мэргэжлийн хяналтаас 2012 онд тогтоосон “их эрсдэлтэй” гэсэн эрсдлийн төвшинг бууруулах чиглэлээр тодорхой ажил хийгээгүйн улмаас өнгөрсөн 2014 онд зургаан хүний амь насыг хохироосон юм.  Тиймээс холбогдох хууль тогтоомжийн дагуу  “Дайчин сүх” ХХК-тай байгуулсан гэрээг цуцалж, “Дарьганга өртөө” хоршоонд гурван сарын хугацаатай үүрэг даалгавар өглөө.
 
Б. Заяа
 
Эх сурвалж: www.polit.mn