sonin.mn
 
 
Балбад болсон хүчтэй газар хөдлөлтийн үеэр Монголын гурван иргэн тэнд жуулчилж явжээ. Гадаад хэргийн яамнаас мэдээлснээр манай гурван иргэн аюулгүй байгаа бөгөөд Катмандугийн нисэх онгоцны буудал ажиллаж эхэлсэн тул маргааш Чиндү чиглэлд шууд нисэхээр төлөвлөж байгаа юм байна. Тус улсад тог цахилгаан, харилцаа холбоо тасарч, байнгын чичирхийлэлтэй байгаа гэнэ. Одоогоор гадаадын 8000 гаруй иргэн нисэх буудал дээр хонож, нислэгээ хүлээн, ачаалалтай байгаа гэсэн мэдээллийг өгч байна.
 
 
Б. Төгс
 
Эх сурвалж: www.polit.mn