sonin.mn
 
 Пакистанд ням гарагт хүн амины хэрэгтэн хоёр этгээдийг цаазаар авснаар дөрвөн сарын өмнө цаазын ялыг сэргээснээс хойших хугацаанд цаазаар авахуулсан хүмүүсийн тоо 100 болжээ.
Пакистан 2008 онд цаазын ялгүй болсон юм. Гэвч “Талибан” бүлэглэлийн босогчид 2014 оны 12 дугаар сарын дундуур тус улсын Пешавар хот дахь армийн харьяа сургууль руу халдан довтолж хүүхдүүд голдуу 149 хүнийг хөнөөсөн хэрэг гарсны дараа Ерөнхий сайд Наваз Шариф цаазын ялыг сэргээсэн билээ.
 
Хүний амины хэрэг үйлдсэн болон цаазын ял сонссон бусад этгээдүүдийг өршөөлгүйгээр цаазаар авсан байна.
 
Г.Доржханд
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг