sonin.mn
 
 Канад улсын Британийн Колумб мужийн зүүн хойд хэсгээс үлэг гүрвэлийн эртний жим олдсон тухай “Canadian Press” агентлаг мэдээлжээ.
Үлэг гүрвэлийн “зам” нь Уиллистон нуурын орчимд, Ванкувер хотоос 1500 км зайтай газар байгаа аж.
 
Хэдийгээр асар олон жилийн настай боловч устаж үгүй болсон амьтдын хад чулуун дээр үлдсэн мөрүүдийг урьдын адил ялгаж таних боломжтой байна. Британийн Колумб мужийн Палеонтологийн төвийн мэргэжилтэн Рич Маккри-гийн хэлснээр, энэ газарт балар эртний амьтдын хэдэн зуун мөр маш сайн хадгалагдан үлдсэн байна. Уг зам хөлбөмбөгийн гурван талбайтай тэнцэх орон зайд үзэгдэх бөгөөд 115-117 сая жилийн өмнөх мөр ажээ.
 
Д.Жаргал
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг