sonin.mn
 
Балба улсад болсон аймшигт газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн тоо цаг тутамд нэмэгдэж байна. Хамгийн сүүлийн мэдээгээр 3200 даваад байна. Түүнчлэн 6500 хүн гэмтжээ. Катманду хотын иргэд барилга байгууламж, хөрсний нуруунаас амиа хамгаалахын тулд Гималайн нурууг бараадаж байна. Олон улсын тусламжийн байгууллагууд Катмандуд багаа илгээсээр байгаа юм. Хятадын аврах багийн 62 гишүүн үнэрч нохдын хамт голомтын бүсэд ажиллаж байна. Мөн олон улсын эрүүл мэндийн байгууллагууд сүйрлийн голомтод байгаа нэг сая орчим хүүхдийн эрүүл мэнд ноцтой байдалд байгааг мэдэгдээд байна. Улаанбурхан гэх мэт халдварт өвчин дэгдэх магадлалтай байгаа тул яаралтай арга хэмжээ авах шаардлагатайг онцолжээ.
 
Б. Төгс
 
Эх сурвалж: www.polit.mn