sonin.mn
 
 
Беларусийн Гадаад хэргийн дэд сайд Валентин Рябаков айлчлалынхаа үеэр Монголын Зам, тээврийн сайд Н.Төмөрхүүтэй уулзаж, хоёр талын тээвэр болон ложистикийн салбарын харилцааны хөгжлийн хэтийн төлвийг хэлэлцлээ.
Валентин Рябаков тэргүүтэй Беларусийн төлөөлөгчид Монгол Улсын Барилга, хот байгуулалтын яамны төлөөлөгчидтэй хийсэн хэлэлцээнд мөн оролцсон юм.
 
Монгол Улсын Барилга, хот байгуулалтын дэд сайд, Беларусь-Монголын Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны комиссын Монголын талын дарга Г.Байгальмаатай хийсэн уулзалтын үеэр хоёр талын хооронд байгуулсан гэрээ хэлэлцээрүүдийн хэрэгжилт, Беларусь-Монголын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор удахгүй болох гэж буй хамтарсан хэлэлцүүлгийн бэлтгэл ажлыг голлон хэлэлцжээ.
 
Г.Доржханд
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг