sonin.mn
 
ШЕЗ -ийн дэргэдэх Шүүхийн ёс зүйн хорооноос өнөөдөр  мэдээлэл хийлээ. Тус хорооны дарга Х.Алтангэрэл энэ оны нэгдүгээр улиралд шүүгчидтэй холбоотой гомдлууд  хүлээн авч шийдвэрлэснээсээ дэлгэрэнгүй тайлбарлав.
Тус хороо өнгөрсөн хугацаанд давхардсан тоогоор 72 шүүгчид холбогдох 58 гомдол хүлээн авч арга хэмжэээ авчээ. Нэгдүгээр сард 415 гомдол, хоёр сард 145, гуравдугаар сард 458 гомдол авсан байна. Гомдлын хувьд шүүгчдийн зохисгүй байдал гаргасан , хувийн ашиг сонирхолд нэг талыг барьсан, хууль буруу хэрэглэсэн нь их байжээ. Гэхдээ дөрвөн  шүүгчид л сахилгын сануулах арга хэмжээ авсан байна. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээр хянагдсан сахилгын хэргүүд голлож, үүний дотор сахилгын шийтгэл ногдуулсныг эс зөвшөөрсөн хоёр, сахилгын хэрэг үүсгэхээс татагалзсаныг эс зөвшөөрсөн 16 гомдолд хариу өгчээ. Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимаар 6 гомдлыг авч хэлэлцсэн байна. Шүүхийн ёс зүйн хороог Ерөнхийлөгчийн зарлигаар байгуулж, орон тооны бус 9 гишүүнтэй ажиллаж байгаа гэдгийг Тус хорооны дарга онцоллоо.
 
Ж.Батсайхан
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг