Монгол Улсаас БНХАУ-д суугаа элчин сайдын яам, Тяньжин хотын “Варнер” гольфийн клубтэй хамтран энэ сарын 25-ны өдөр “Хубилай-3” нөхөрсөг гольфийн тэмцээнийг 3 дахь жилдээ зохион байгууллаа.
Тус тэмцээнд БНХАУ, Монгол, Америк, Сингапур, Солонгос зэрэг 18 орны 102 тамирчид оролцов. Түүнчлэн Вьетнам, Польш, Латви, Литви, Гүрж зэрэг орноос БНХАУ-д суугаа Элчин сайд нар оролцжээ.
Монголын Гольфийн холбооны 4 тамирчин амжилттай оролцож чансаагаа ахиулав. Их хааны нэрэмжит энэхүү тэмцээнд оролцогчдын цар хүрээ тэлж, тамирчдын чансаа сайжирч буй бөгөөд цаашид бүс нутгийн хэмжээнд зохион байгуулан , хөгжүүлэх боломжтой юм байна.
Бээжин хот Д.Энхчимэг
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0