sonin.mn
 
Галлиполийн тулалдааны 100 жилийн ойн хүрээнд өнгөрсөн баасан гарагт Бүгд Найрамдах Турк улсын Элчин сайдын яамнаас хүндэтгэлийн хүлээн авалт зохион байгуулав. 
Энэхүү хүлээн авалтад Монгол Улсад суугаа Элчин сайд нар болон хэвлэл мэдээллийнхэн, оюутан залуус оролцсон бөгөөд энэ үеэр “Галлиполийн дууль 1915 он” баримтат кино үзүүлсэн юм. Мөн өдөр Туркийн Элчин сайд Мурат Карагөз МУИС-ийн Түрэг хэл судлалын танхимаас тусгайлан бэлтгэсэн хүндэтгэлийн ёслолд оролцлоо. Мөн “Тэнгис” кино театрт Туркийн кино найруулагч Күршат Кызбазын 2005 онд найруулсан “Галлиполийн дууль-1915 он” хэмээх баримтат киног үнэ төлбөргүй олны хүртээл болгосон юм. Түүнчлэн энэ сарын 25-нд буюу Галлиполийн тулалдааны агуу ялалтын 100 жилийн ой болон дайнд амь үрэгдэгсдийг хүндэтгэх өдрийг тохиолдуулан Турк, Шинэ-Зеланд, Англи, Австралийн төлөөлөгчид амь үрэгдсэн дайчдыг хүндэтгэх ёслолын арга хэмжээг зохион байгуулав.
 
Б.Туул
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг