sonin.mn
 
 
Цагдаагийн ерөнхий газар, “Дэлхийн зөн-Монгол” олон улсын байгууллагын хооронд байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд төв, орон нутгийн цагдаагийн газар, хэлтсийн тасаг, хэсгийн дарга нарын сургалтыг 2015 оны 04 дүгээр сарын 22-24 өдрүүдэд олон улсын хүүхдийн “Найрамдал” төвд зохион байгууллаа.
Уг сургалтын хүрээнд удирдах ажилтны манлайлал, удирдах арга барил, ёс зүй, удирдлагын сэтгэл зүй, харилцаа, хандлага зэрэг удирдах алба хаагчдад шаардлагатай мэдлэг, ур чадварын сургалтыг “Дэлхийн зөн-Монгол” олон улсын байгууллага болон “Оюуны чадвар” төрийн бус байгууллагын мэргэшсэн багш нар хичээл заасан юм.
Сургалтад төв, орон нутгийн цагдаагийн газар, хэлтсийн тасаг, хэсгийн дарга 50 гаруй алба хаагч хамрагдлаа.