sonin.mn

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 10/39 дүгээр тогтоолоор батлагдсан байршлуудад иргэдэд газар шинээр өмчлүүлэх үйл ажиллагааг цахим хэлбэрээр шат дараатайгаар зохион байгуулж байгаа. 2014 онд зохион байгуулагдсан эхний ээлж, 2015 оны 1 дүгээр сараас эхлэн зохион байгуулагдсан 2 дугаар ээлжийн цахим газар өмчлөлийн ажлаар нийт 24766 нийслэлийн иргэн газар өмчилж авсан байна. Харин газар өмчлөлийн цахим системийн 3 дугаар ээлж 05 дугаар сарын 01-ний өдрийн 12:20 цагаас  эхлэх гэж байна. З дугаар ээлжээр дараахь 11 байршилд иргэдийг бүртгэнэ.

    Сонгинохайрхан, Шижирийн хөндий    
    Сонгинохайрхан, Шижир уул  
    Баянзүрх, Улиастайн бага ам    
    Баянзүрх, Богдын давааны ам  
    Хан-Уул, Улаан овоот  
    Хан-Уул, Улаан овоот  
    Налайх, Нисэх хотхон  
    Багануур, Булагтай  
    Багахангай, Хангайн хөндийн 2-р хэсэг  
    Багануур, Тариан булаг 2-р хэсэг
    Багахангай, Хангайн хөндийн 1-р хэсэг

 
З дугаар ээлжийн газар өмчлөлийн бүртгэл нийслэлийн Засаг даргын Тамгын газрын www.ulaanbaatar.mn болон Өмчийн харилцааны газрын www.umch.ub.gov.mn сайтуудаар явагдах бөгөөд 14 хоногийн хугацаанд бүртгүүлээрэй.  Харин дэлгэрэнгүй мэдээллийг 1800-1285, 11 319215 дугаарын утсаар авах боломжтой гэж Нийслэлийн Өмчийн харилцааны газраас мэдээллээ.