sonin.mn

Нийслэлийн Засаг дарга “Бүтэц, орон тоо батлах тухай” А/323 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар НИТХ-ын Тэргүүлэгчдийн  энэ оны  27 дугаар тогтоолоор батлагдсан дүрмийн дагуу “Асгат” ОНӨААТҮГ-ын бүтэц, орон тоог 23, “Багачууд хүнс” ОНӨААТҮГ-ын бүтэц, орон тоог 24, “Өсвөр үе хүнс” ОНӨААТҮГ-ын бүтэц, орон тоог 24,  “Хүнс хангамж төв” ОНӨААТҮГ-ын бүтэц, орон тоог 20 байхаар тус тус баталлаа.
 
Энэхүү захирамж гарсантай  холбогдуулан Асгат”, “Багачууд хүнс”, “Өсвөр үе хүнс” нийслэлийн өмчит үйлдвэрийн газруудын дүрэм баталсан Нийслэлийн Засаг даргын 2006 оны 428 дугаар захирамж,  “Хүнс хангамж төв” ОНӨААТҮГ-ын дүрэм баталсан  нийслэлийн Засаг даргын 2011 оны  40 дүгээр захирамжийг тус тус хүчингүй  болсонд тооцов гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.