sonin.mn

Ундны усны эх үүсвэр болох Туул голоо хамгаалах, бохирдлоос урьдчилан сэргийлэх зорилгоор Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх “Залуу дугуйчин клуб”, Каннондале дугуйн дэлгүүр хамтран “Хатан туул голоо хайрлан, Хамгаалъя” аянаа 3 дах жилдээ амжилттай зохион байгууллаа.
Залуус хог түүхийн зэрэгцээ эх орон, байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалахыг уриалж, байгальд ээлтэй эко тээврийн хэрэгсэл болох унадаг дугуйн хэрэглээг сурталчилсан юм. Уг ажилд 40 гаруй залуус оролцож 200 орчим шуудай хогийг цэвэрлэсэн байна. Хог түүхэд шаардлагатай багаж хэрэгслүүдийг клубын гишүүд дэмжигчдийн тусламжтай авчээ. Туул голоо цэвэрлэж, бохирдлоос урьдчилан сэргийлэх зорилго дор нэгдсэн залуус цэвэрлэх газраа хүртэл унадаг дугуйн цуваагаар явж , иргэд хамгийн их амардаг хэсгүүдийн хог хаягдлыг цэвэрлэсэн нь олон мянган залуус үлгэр дууриалал болсон сайхан ажил боллоо.