ШИНЭ-ДЕЛИ. /RIA Novosti/. Балбад газар хөдөлсний улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 2000-д хүрч нэмэгдэж болзошгүй байгаа тухай телевизийн “NDTV” суваг мэдээлж байна.
Хүчтэй газар хөдлөлтийн улмаас 1805 хүн амиа алдаж, 4718 хүн гэмтэж бэртлээ гэж урьд нь мэдээлсэн билээ.
Тус сувгийн мэдээлснээр, Балбын төвийн болон зүүн нутаг газар хөдлөлтөд илүү их өртжээ. Газар хөдлөлтийн төв бүртгэгдсэн бүс нутагт байшин барилгын 90 хувь нь сүйдсэн байна.
Балбын нийслэл Катманду хотын түүх дурсгалын төв болох Дурбар талбай, Дхарахара цамхаг буюу Бхимсен цамхаг, ЮНЕСКО-гийн дэлхийн өвийн жагсаалтад орсон эртний сүм хийдүүд бүрэн сүйджээ. Цамхгийн доороос амиа алдсан 180 гаруй хүний цогцсыг гаргасан байна.
1934 онд болж байсан эмгэнэлт явдлаас хойшхи хамгийн хүчтэй газар хөдлөлтийн уршгийг даван туулахад тус улсын эрх баригчид олон улсын хамтын нийгэмлэгээс тусламж хүсчээ. 1934 онд 8.2 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас 10 мянга гаруй хүн амиа алдаж байв.
Балбад бямба гарагийн өглөө 7.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Газар хөдлөлт орон нутгийн цагаар 06 цаг 11 минутад бүртгэгдсэн байна. Газар хөдлөлтийн төв нь тус улсын нийслэл Катманду хотоос баруун урагш 82 км зайтай газар 15 км-ын гүнд байжээ.
Энэтхэг улс аврагчид болон хүмүүнлэгийн тусламж ачсан онгоцоо Балбад илгээсэн байна.
Түүнчлэн НҮБ Балбад тусламж үзүүлэх томоохон ажиллагаа явуулахаар бэлдэж байна. Европын Холбоо ч мөн хүчтэй газар хөдлөлтийн уршгийг даван туулахад тус улсад туслахад бэлэн байгаагаа мэдэгдлээ. АНУ Балбад аврагчдын багаа илгээж, 1 сая доллар гаргахаа мэдэгдсэн бол Японы эрх баригчид Балбын аврагчдад туслахаар тусгай багаа илгээхээр болжээ.
Хөнөөлт газар хөдлөлтийн уршгийг арилгахад туслахад бэлэн байгаагаа ОХУ-ын Онцгой байдлын яам мэдэгдсэн байна. Тус яам 100 аврагчаа агаарын хөдөлгөөнт эмнэлгийн хамтаар илгээхээр болжээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ"
Сэтгэгдэл0
Жомолунгма оргилд ав реч байсан 1000 хүний түр амрах бааз цасан нурангид дарагдаж 17 хүн нас баржээ!!! Авиралт хийж байсан уулчид буцах боломжгүй хаагджээ!!! Манай 2 гайгүй байгаа даа!!!
Хиймэл бурхан, янзан бүрийн юм шүтсэний үр дүн. Мэдээж хөөрхий амиа алдсан хүмүүс ч хөөрхий ч тэднийг бариад байгаа, тэднийг үхэл рүү дүлхэж байгаа шашинаас нь болж хүнд сорилт ирж байна. Арменичууд мөн л гэнэт баяжиж, амьдрал сайхан болж, дэндүү их найр цэнгэл хийж, идэж ууж эхлэнгүүт Бурхан анхуурлга өгөөд дараа нь болохгүй болохоор нь ганц л зангахад л өчнөөнөөрөө үхэж, бүх зүйл нь үнс болсон. Улаанбаатар газар хөдлөлтийн хамгийн идэвхитэй бүсэд байдаг. Өдөртөө 1,2-1,6 баллын газар хөдлөлт УБ-ын ойролцоо болдогыг газар хөдлөлтын төв бүртгэж суудаг ч хэнд ч ил гаргаддагүй, цаашидл юу болох гээд байгаа ч тэд сонирхдоггүй, судлах ухаан ч дутна. Нийслэлд босож байгаа бүх барилгууд реклам дээрээ 8 баллыг тэснэ гэдэг. Шал худлаа. Манайхаас илүү бат бөх барилга барьдаг улсад 6,4 баллын хүчтэй хөдлөхөд 78 хувь нь нурсан. Турк мөн ялгаагүй. 1990 оны сүүлээр будаа болсон. Одоо яг тэр жишгээр яваад байна. Үүнийг нь Бээжин өөгшүүлж л байдаг манай ерөнхийлөгч ард түмнээ хошгируулж л байдаг. Шамбааралдаж байгаад дуусах вий дээ.