sonin.mn

БЕРН. /ВВС/.  Цаг болон шоколадны эх орон гэгддэг Швейцарь улс дэлхийн хамгийн аз жаргалтай орон болохыг саяхан хийсэн судалгааны дүн харууллаа.

НҮБ-ын ивээл дор хэрэгжиж буй “Sustainable Development Solutions Network” санаачилгын хүрээнд гурван жилд тутамд гаргадаг “Дэлхийн аз жаргал”-ын итгэлцүүрийг /индекс/ Швейцарь улс тэргүүлсэн байна.

Тус улсын араас Исланд, Дани, Норвеги болон Канад оржээ.

Того, Бурунди, Бенин, Руанда болон иргэний дайнд нэрвэгдсэн Сири улс аз жаргалын индексээр сүүл мушгисан байна.

Засгийн газрын бодлогод нөлөөлөх зорилго бүхий “Дэлхийн аз жаргал”  индекст 158 улсыг хамруулжээ.

 Нэг хүнд ногдох ДНБ, эрүүл мэнд, дундаж наслалт, авлигын түвшин болон нийгмийн эрх чөлөө зэрэг мэдээлэлд үндэслэн улс орнуудыг жагсаасан аж.

Г.Доржханд

Эх сурвалж: "Монцамэ"