sonin.mn


Гуравдугаар сарын сүүлээр 2000 төгрөгтэй тэнцсэн долларын ханш  энэ сарын дундаас аажмаар буурч байна. Өнөөдрийн байдлаар хар зах буюу “Найман шарга” зах дээр нэг ам.долларыг 1964 төгрөгөөр авч, 1966 төгрөгөөр худалдаж байна.

Харин арилжааны банкуудын зарж байгаа долларын ханш 1970-1975 төгрөгийн хооронд байна. Эдийн засагт эерэг хүлээлт бий болсон, тиймээс цаашдаа долларын ханш нэлээд сулрах магадлал өндөр байгааг эдийн засагчид онцлов.

 

Ж.Батсайхан

 

Эх сурвалж: "Монцамэ"