sonin.mn
 
 Бэлгийн харилцаанд орохдоо хамтрагчдаа вирус халдаахаас сэргийлэн болгоомжтой байхыг “Эбола” вирусийн халдвар аваад эдгэрсэн хүмүүст ДЭМБ уриаллаа.
Халдвар авсан хүн эдгэрснээс хойш зургаан сарын дараа үрийн шингэнд нь “Эбола”-гийн ул мөр, шинж тэмдэг илэрсэнтэй холбоотойгоор ДЭМБ ийм анхааруулга гаргасан байна.
 
“Эбола” бэлгийн замаар халдварладаг эсэх нь тодорхойгүй байгаа хэдий ч албаны хүмүүс эрсдлийг тодорхойлохоор судалгаа хийж байгаа ажээ.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг