sonin.mn
 
 
УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар өнөөдөр УИХ, Улсын Бага Хурал болон УИХ-ын Тамгын газарт ажиллаж байсан генералуудад хүндэтгэл үзүүлж хүлээн авч уулзав.
Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, генералуудын өдрийн мэндийг хүргээд Монгол Улс анх 1944 онд генерал цолыг бий болгож 11 хүнд олгож байсан түүхтэй. Өнөөдөр Монгол Улсад генерал цол олгож эхэлсний 71 жилийн ой тохиож буйг онцлон дурдаад Улсын Бага Хурлын гишүүн, Монгол Улсын Их Хурлын гишүүн байсан болон УИХ-ын Тамгын газарт ажиллаж байсан генералуудад тусгайлан хүндэтгэл үзүүлж байгаагаа онцлов.
 
“Монгол генерал төв” төрийн бус байгууллагын нарийн бичгийн дарга Н.Жалбажав, Монгол Улсын төр генерал цолтнуудад анхаарал хандуулж хүндэтгэл үзүүлж буйд талархаад Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргыг хүндэтгэн хүлээн авсанд баяртай байгаагаа илэрхийлэв хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
 
Б. Туул
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг