sonin.mn
 
"Бид нэг Монгол" төрийн бус байгууллагаас Монгол Улсын 21 аймагт төрийн далбааны өндөрлөг бүтээх төсөл хэрэгжүүлж эхэллээ.
Ховд аймгаас эхэлж байгаа уг төсөл монгол хүн бүр төрийн далбаагаа эрхэмлэн дээдэлж, тусгаар тогтнолоороо бахархан омогшиж, яруу алдар, амжилт ололтын билэг тэмдэг болон мөнхөд мандуулах зорилго агуулжээ. Төрийн далбааны өндөрлөгийг одоогоор Дархан, Сэлэнгэ аймагт байгуулсан байдаг. Төслийн хүрээнд дээрх ТББ-аас баруун бүсийн Ховд аймгийн паркад байрлах төрийн далбааны өндөрлөг бүтээх зураг төслийн уралдаан зарлажээ. Энэ уралдаанд илгээх бүтээл нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэдэл болон орон нутгийн онцлог, бахархал, билэг тэмдгийг агуулсан байх ёстой юм. Мөн өнгө үзэмж, өвөрмөц шийдэлтэй байхаас гадна 3Ds Max Sketch-up Archicad болон 3D программ дээр хийсэн байх шалгуур тавьжээ.  Уралдаанд ирүүлэх бүтээлүүдийг тавдугаар сарын 10 хүртэл gaaya_9693@yahoo.com хаягаар хүлээн авах бөгөөд 250 мянгаас нэг сая төгрөгийн шагналтай аж.
 
Б.Туул
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг