sonin.mn
 
"Asia’s Got Talent” буюу “Азийн авьяастнууд” шоу нэвтрүүлэг өнгөрсөн гуравдугаар сарын 12-ноос AXN телевизээр Азийн 20 гаруй улс оронд зэрэг цацагдаж эхэлсэн билээ. 
Тус шоунд эх орноо төлөөлөн оролцсон ардын урлагийн "Хөсөгтөн" хамтлаг шүүгчдээс санал нэгтэйгээр "Тийм" гэсэн үнэлгээг авч хагас шигшээд шалгараад буй. Тус шоуны санал асуулга өчигдөр орой эхэлсэн бөгөөд энэ сарын 27-ныг дуустал үргэлжлэх юм.
 
Иймд доорх зааврын дагуу орж “Хөсөгтөн” хамтлагт саналаа өгөн дэмжих боломжтой.
 
1.Малайз, Сингапур, Филлипин, Вьетнам, Тайвань, Энэтхэг, Хонг Конг, Индонез, Тайландад амьдардаг бол AGT12 гэж мессеж бичин санал өгнө. Санал өгөх дугаарыг доорх хаягаар орон харна. http://asiasgottalent.tv/vote/
 
2.Фэйсбүүкийн Asias Got Talent-ын хуудсан дээрх апплекэйшнийг ашиглан өгнө. https://www.facebook.com/asiasgottalent/app_1598372720404428 Энэ хаягаар нэвтрэн ороод Khusugtun гэж сонгоод саналаа өгөх бөгөөд найзуудаа бас уриарай.
 
3.Та ухаалаг утастай бол "Asia's Got Talent" гэсэн апплекэйшнийг утсандаа суулган Khusugtun гэж сонгоод саналаа өгөх юм. Эсвэл https://fbvotenow.asiasgottalent.tv/ энэ хаягаар өгөөрэй.
 
Тэмцээний ялагч  100.000 ам.долларын эзэн болохоос гадна Сингапурын “The Marina Bay Sands” зочид буудалд тоглолтоо хийх эрхтэй болох аж.
 
Ж.Болор
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг