УИХ-ын гишүүд өнөөдөр чуулганы танхимд улбар шар өнгийн зангиагаар "гоёв".
УИХ-ын дарга З.Энхболд өнөөдрийн чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлыг танилцуулж батлуулсаны дараагаар УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын гаргасан санаачилгын хүрээнд сар бүрийн 25-ны өдрийг эмэгтэйчүүд, охидын гэгээлэг, хүчирхийллээс ангид ирээдүйг билэгдэж улбар шар өдөр болгохоор дэлхийн бүх парламент, Засгийн газар, иргэний байгууллагуудад хандаж уриалсан гэдгийг дуулгав. Ингээд УИХ дахь эмэгтэй гишүүдээс нийт гишүүддээ хандаж, улбар шар өнгийн зангиа зүүж хуралдаандаа оролцохыг уриалж, ширээ тус бүр дээр зангиа тавьсан гэдгийг хэллээ.
Б.Туул
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
Төрд үүрлэсэн шимэгч шавьжнууд хачиг бөөс хувалз гуур хуусиууд хийх ажлаа олж яддаг болжээ.
Энэ хэдэн мэргэжлийн бус мөнгөөр гарч ирсэн нөхдүүдийг мөн ч их эрхлүүлэх юм аа. Өвдлөө гээд акт авчихсан цалингаа 100 хувь авч байгаа мөртлөө хаусаа барих газар хайгаад явж байв. Эсвэл тэрэлж хавьцаа шал согтуу даналзана. 570 аас өөр машинд суух дургүй. Гар утсаараа сардаа 1000000 төгрөгөөр ярих лимиттэй, байр засгаас, одоо өмсөх албаны хувцсыг нь Францаас захиалж өгье. 1000 өөд нь татаад толгой нь хоосон болохоор ард түмэн тэр лайг нь эдэлж сууна.
76 чуудаа та нар 1 өдрийн цалин, орлого, бусад энд тэндээс зүгээр олсон мөнгөөрөө настангуудад зориулаад нэг сайхан асрах төв бариад өгөөч. Үсрээд 6 тэрбум л болно. 1 өдрийн чинь орлого энээ тэрээ чинь 50 иас буудаггүй байх аа
Сэтгэлээ илчлэх арга юм биз дээ.Зангианд чинь захиа бий шүү.Энэ хэдэн хүүхнүүд өөр олигтой юм бодох толгой дутна даа.
mnm
Хэлбэрдэхээс цаашгүй. Тавантолгойн гэрээнд толгой шиг кноп дарна даа.
өнгө зүсээ хувирагасан ч монголчууд та нарыг МАНАН мафийн кнопчин монголын ард түмний төлөө хуруугаа хөдөлгөх дургүй гэдэгийг мэддэг таньдаг болсон шүү. эрдэнэчимэг тэргүүтэй новшнууд
Эрдэнэчимэг арай л дэндүү хэлбэрдэх юм аа. Тэрний оронд гишүүд 1 өдрийн цалингаа түймэр цохиж байгаа хүмүүст хандивлах хөдөлгөөн өрнүүлбэл арай илүү таалагдана.