sonin.mn
 
 
Эрдэнэс Монгол ХХК, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Геологи, уул уурхайн сургуультай уул уурхайн хүний нөөц бэлтгэх, судалгаа шинжилгээний ажлыг хамтран хэрэгжүүлэхээр боллоо.
Талууд Монгол Улсад хэрэгжүүлж буй уул уурхай, боловсруулах үйлдвэр, дэд бүтцийн төсөл, хөтөлбөрүүдэд  шаардлагатай нарийн мэргэжлийн мэргэжилтнүүдийг  бэлтгэх юм байна. Шинэ техник технологи нэвтрүүлэхэд чиглэсэн сургалт зохион байгуулах, давтан сургах, мэргэжил дээшлүүлэх, дадлагажуулах ажлыг зохих чиглэлийн дагуу хийх аж. Мөн геологи, уул уурхай, боловсруулах үйлдвэр, уул уурхайн дэд бүтцийн салбарт судалгаа, шинжилгээний хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэхэд хамтарч ажиллах юм байна.
 
Б.Заяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг