sonin.mn
 
Токио хотын нэгэн телевизийн хөөргөсөн нисгэгчгүй онгоц тус хот дахь Их Британийн ЭСЯ-ны цогцолборт унажээ. Аз болоход хүмүүс гэмтэж бэртээгүй байна.
Эх сурвалжуудын мэдэгдсэнээр, Токио хотын олон нийтийн телевиз буюу “Tokyo MX” хотын төвийн Чиёда дүүргээс энэ долоо хоногийн лхагва гарагийн орой нисгэгчгүй нисэх онгоц хөөргөжээ.
 
Тус телевиз Токиогийн цагдаагийн газраар дамжуулан лавлахад Их Британийн ЭСЯ “нисгэгчгүй нисэх онгоц манай яамны хашаанд унасан” гэж хариулжээ.
 
Нэгэн нэвтрүүлэг бэлтгэхийн тулд энэ нисгэгчгүй нисэх онгоцыг хөөргөсөн гэж “Tokyo MX”-ийн мэдэгдээд, дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзсан байна.
 
Энэ хэрэг явдал болохоос нэг хоногийн өмнө Японы Ерөнхий сайд Шинзо Абэгийн өргөөний дээвэр дээрээс нисгэгчгүй аппарат олдсон юм. Уг аппаратад цацраг идэвхт цезид бохирдсон шингэнээр дүүргэсэн лонх бэхэлсэн байсан билээ.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг