sonin.mn
 
УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос ирэх лхагва гарагт төрийн мэргэшсэн албан хаагчдыг хоморголон халсан гэсэн асуудлаар яамдын сайд, Төрийн нарийн бичгийн дарга нарыг оролцуулсан сонсгол зохион байгуулна.
Одоогийн байдлаар тус байнгын хороонд иргэдээс ажлаас үндэслэлгүй халсан гэх 500 өргөдөл гомдол ирээд байгаа бөгөөд хамгийн олон хүн халсан гэх Хөдөлмөрийн яам, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Эрүүл мэнд, спортын яамныхан энэ тал дээр тайлбар өгөх гэнэ. Яамдын сайд, удирдлагуудын хийх тайлбарыг Төрийн ордон дахь Нээлттэй сонсголын танхимаас нийт 9 телевиз шууд дамжуулан үзүүлэх юм. Нээлттэй сонсголын танхимыг энэ сард шинээр нээсэн ба эхний ээлжинд тус байнгын хороо, Хүнс хөдөө аж ахуйн яамтай хамтарч “Бэлчээрийн талаарх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох нь” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Өргөдлийн байнгын хороо цаашид нэг асуудлаар 100-гаас дээш тооны иргэнээс өргөдөл гомдол ирүүлсэн тохиолдолд салбарын сайд, удирдлага нараас тайлбар шаардаж байх аж.
 
Б.Туул
Эх сурвалж :Монцамэ" агентлаг