sonin.mn
 
Өнгөрсөн хугацаанд “Vдийн цай” гэсэн сvржин нэртэй, даржин хөтөлбөрийг дунд сургуулиудад хэрэгжvvлээд ч амжилт олохгvй гэдэг нь олон удаагийн шалгалтаар тогтоогдож байна . Уг нь энэхvv хөтөлбөрийн оронд гэр орондоо харах хvнгvй цоожлогдож байгаа хvvхдvvдэд зориулж ядаж ганц ч гэсэн цэцэрлэг баривал тvмэнд өгөөжтэй, буянтай ажил болох нь дамжиггvй. Гэтэл төдийгөөс өдий хvртэл энэ “vдийн цай” гэдэг хөтөлбөрийг хэл ам таталж vлгэн салган явуулсаар байгаа нь vнэхээр хачирхалтай. Бодит vнэн гэвэл vдийн цай хөтөлбөрөөр хvvхдэд хэрэгтэй шим тэжээлтэй амин дэм өгдөггvй гэдгийг эцэг эхчvvд дуу нэгтэй хэлж байсан vе бий. Тухайлбал, өнгө оруулсан чихэртэй ус, ганц ширхэг боов, хэдий хэрийн хугацаанд яаж хадгалагдсан нь тодорхойгvй бэлэн бvтээгдэхvvнvvд гээд ёстой л хvvхдийн нvд хуурсан юмаар энэхvv “vдийн цайг” хэрэгжvvлсээр өнөөг хvрлээ. 
Уг нь нэгэнт улсаас их хэмжээний мөнгө төсөвлөж хөтөлбөр хэрэгжvvлж байгаа юм чинь яагаад сайн чанарын хоол хvнсийг хvvхдvvдэд өгч болохгvй байгаа юм бол. Тиймээс л энэ хөтөлбөрт хяналт шалгалтаа сайжруулж дун­­даас нь хумсалдаг байд­­лыг ч таслан зогсоох хэрэгтэй гэдгийг албаныхан хvртэл онцлон хэлж байсан удаатай. Яг vнэндээ хумсалдаг хулгайлдаг нөхдvvд байгаа учраас хvvхдvvдийг чанаргvй, нvд хуурсан бvтээгдэхvvнээр хангаад байгаа юм. Ямартай ч хэл ам дагуулсан энэхvv “Vдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилтэд нийслэлээс өчигдөр шалгалт хийсэн юм. Тод­­­­руулбал, НИТХ-ын Эрvvл мэнд, хvнсний аюулгvй байдлыг хангах асуудал эрхэлсэн дэд хорооны дарга НИТХ-ын төлөөлөгч Ж.Амарсанаа, НМХГ, Нийслэлийн эрvvл мэндийн газар, Нийгмийн эрvvл мэндийн хvрээлэнгийн мэргэжилтнvvдээс бvрдсэн байцааг­­чид Нийс­­лэлийн 79 дvгээр сургууль болон нэгдvгээр сургуулийн vдийн цайны хэрэгжилтийг шалгасан байна. Шалгалтаар нэгдvгээр сургуулийн цайны газарт хэт чихэрлэг амттан, хийжvvлсэн энергийн ундаа худалдаалж байсан нь Эрvvл мэндийн сайдын тушаалыг зөрчсөн аж. Харин сургуулиуд “vдийн цай” хөтөлбөрийг vдийн хоол болгон хэрэгжvvлж байгаа нь учир дутагдалтай гэдгийг албаныхан хэлж байсан. 
Учир нь нийслэлд vйл ажиллагаа явуулдаг 200 орчим Ерөнхий боловсролын сургуулийн цайны газрууд нь зориулалтын бус, стандартын шаар­­длага хангаагvй нөх­цөлд ажилладаг гэнэ. 
Ийм эрсдэлтэй нөхцөлд бага насны сурагчдад хоол бэлтгэж өгөх нь тохиромжгvй гэдгийг мэргэжлийн байгууллага хэлж байна. Уг нь Засгийн газраас нэг сурагчийн vдийн цайг 600 төгрөгт багтаахаар тооцож олгодог. Гэвч энэ мөнгө нь хvvхдийн авбал зохих илчлэгт хvрэхгvй байгааг сургуулийн удирдлагууд албаны хvмvvст учирлаж байсан. 
Тухайлбал, нэгдvгээр сургуулийн хувьд энэ мөнгөн дvнгээр нэг хvvхдэд 266,8 ккал илчлэг бvхий хоол өгдөг гэнэ. Энэ нь авбал зохих илчлэгийн хэмжээнээс бага vзvvлэлт аж. НИТХ-ын төлөөлөгч, Эрvvл мэнд Хvнсний аюулгvй байдлыг хангах дэд хорооны дарга Ж.Амарсанаа “Эцэг эхчvvд хvvхдvvдээ сургуульдаа ямар хоол унд идэж байгаад анхаарал тавьдаггvй. 
Сургуульд нь даатгаад vлдээдэг. Иймээс тухайн сургууль сурагчдын хоол тэжээлээс гадна эрvvл мэндийн байдалд нь vvрэг хариуцлага хvлээн ажиллах ёстой. Хvvхэд өвдөх, хоолны хордлогод орвол яах вэ гэдэг эрсдэлийг vргэлж бодож ажиллах хэрэгтэй. Тухайлбал, бидний шалгалт хийсэн цайны газрын тогооч нар хоол бэлтгэхдээ зориулалтын бээлийгvй, тvргэн мууддаг зарим хvнсний бvтээгдэхvvний хадгалалтын дэглэм зөрчсөн байна. Мөн бага ангийн сурагч­­дад хэт чихэрлэг бvтээгдэхvvн, энергийн ундаа худалдаалж буй нь Эрvvл мэндийн сайдын тушаалыг зөрчиж байна” гэсэн юм. Ямартай ч бодит байдал дээр ийм байхад энэхvv хөтөлбөр хэр их өгөөжтэй эсэх нь тодорхой. Орон нутагт бол мэргэж­­лийн хянал­­тынхныг танил талаараа аятайхан аргалж байгаад зөвшөөрөл авчихдаг гэж байгаа. 
Харин vvнийг яаж таслан зогсоож, “Vдийн цай” хөтөлбөрийг бизнес биш жинхэнэ утгаар нь хэрэгжvvлэх вэ. Энд төрөөс хийх зохицуулалт vгvйлэгдэж байна. Эцэг, эхчvvд хvvхдээ боловсрол мэдлэгтэй, улс эх орондоо хэрэгтэй хvн болгох гэж сургуульд сургадгаас биш хэн нэгний бизнесийг дэмжиж, эрvvл мэндийг нь хохироох гэж сургуульд явуулдаггvй л байх. 
Тиймээс холбогдох албаны хvмvvс энэхvv “vдийн цайн” хөтөлбөрт анхаарлаа хандуулахгvй бол таны, миний хvvхдvvд хор болсон хоолоор ходоодоо баясгаж өдөр хоногийг өнгөрөөж байна шvv.
 
 
 
Эх сурвалж: