sonin.mn
 
Японы Ерөнхий сайд Шинзо Абэ тавдугаар сарын 9-нд ОХУ-ын нийслэл Москва хотод болох Аугаа Эх орны дайны Ялалтын 70 жилийн ойн баярт оролцохгүй гэж Киодо агентлаг мэдээлж байна.
Өмнөд Курилын арлуудын асуудлаар ахиц дэвшил гараагүй учир Абэ Москвад айлчлахаас татгалзаж магадгүй гэж хэвлэлүүд урьд нь мэдээлж байсан билээ. Уг арлуудыг Япон өөрийн газар нутгаа гэж үздэг юм.
 
“Японы Ерөнхий сайд ОХУ-д болох ёслолын ажиллагаанд оролцохгүй” гэж Киодо агентлаг мэдээлж байна.
 
Тавдугаар сарын 9-нд Москва хотын Улаан талбайд баярын жагсаал болно. Энэ жагсаал нь Ялалтын баярын түүхэн дэх хамгийн том, хамгийн өргөн хүрээтэй парадуудын нэг болох юм. Фашист Германыг бут цохисон их ялалтын баярт ОХУ олон орны зочдыг урьдаг уламжлалтай. Энэ жилийн Ялалтын 70 жилийн ойн баярт оролцох урилгыг 68 орны төр, засгийн тэргүүн нарт, мөн ЮНЕСКО, НҮБ, Европын Холбоо, Европын Зөвлөлийн удирдагчдад илгээжээ. Тэднээс 25 гаруй орны удирдагчид Ялалтын баярт оролцоно гэдгээ мэдэгдсэн байна.
 
Д.Жаргал
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг